Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Н.Учрал сурагчдын амралтыг сунгах санал гаргалаа

Бага ангийн сурагчдийн амралт энэ пүрэв гаригаас эхэлнэ. Сурагчид гурван долоо хоног амрах юм. Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдын амралтыг сунгах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гаргажээ.Түүний сонгогдсон тойргийн иргэдээс сурагчдын амралтыг сунгах талаар санал хүсэлт ирж буй тул ийн салбарын сайдад хандаад байгаа аж.Тэрбээр хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэн энэ үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Энэ үед бага, дунд ангийн сурагчдын амралтыг сунгах талаар салбар яамнаас судлахыг санал болгосон байна.